Бидний тухай

Япон улсын резинэн эдлэлийн анхны үйдвэр YOKOHAMA компани нь (The Yokohama Rubber Co.,Ltd) 1917 оны 10-р сард Фурукава Электрик (Furukawa Electric), Америкийн Гүүд Рич Корпораци(Goodrich Corporation) нарын хамтарсан компани болон анхны шаваа тавьсны дараа 1963 онд одоогийн нэр THE YOKOHAMA RUBBER CO.,LTD болж шинэчлэн байгуулагдсан түүхтэй.

Дугуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Япон улсад 3-рт, дэлхийд 7-р жагсдаг.  Япон улсад 10, дэлхий даяар 15 үйлвэр, 25 салбар компанитай 17600 орчим ажилтантай дэлхийн хэмжээний компани юм.

YOKOHAMA компани Passenger Car ангилалын бүх төрлийн автомашин, авто уралдааны машин,Truck&Bus ангилалын хөнгөн хүнд даац, нийтийн тээврийн хэрэгсэл, Off The Road буюу Уул уурхайн хүнд машин механизмын дугуйг үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн Belt conveyor - Резин конвейр, High Pressure Hose-Өндөр даралтын гидрын шланк зэрэг аж үйлдвэрийн зориулалттай  сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэдэг.

Дэлхийн орон орны хэрэглэгчдийн талархалыг өндөр чанар, аюулгүй байдал, тав тух, сэтгэл татам хийцтэй бүтээгдэхүүнээрээ хүлээж чадсан. Энэ нь YOKOHAMA брэндийн бүтээгдэхүүний технологийн дэвшлийн нууц нь юм.

Америк, Канад, Австрали, Герман, Филипин, Виетнам, Хятад, Тайланд, Орос зэрэг 7 улсад салбар компанитай.

2017 онд YOKOHAMA-гийн 100 ЖИЛИЙН ОЙ тохионо. 100 жилийн ойг угтаж тус компани GRAND DESIGN-100 нэртэй аяныг эхлүүлээд байгаа юм.

Түүхт 100 жилйин ойн босгон дээр YOKOHAMА нь YTM MONGOLIA компанийг Монгол улс дахь Албан ёсны дистрибюторээр сонголоо.

Манай компани 2013 оны 6-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэж YOKOHAMA брэндийн бүх төрлийн дугуй, конвэйр, гидрын шланкийг Япон улсаас шууд нийлүүлнэ.

Улаанбаатар хотод 13 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээж байна. Мөн Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад өөрийн диллерүүдээр бүтээгдэхүүнээ түгээж байна.