Үйлчилгээний нөхцөл

Yokohama Онлайн худалааны вэб сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм.  Yokohama вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл болон бусад нөхцлүүдэд өөрчлөлт хийх эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ 

Yokohama онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэб сайтаар гүйлгээ хийнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨНГӨ БОЛОН ХАРАГДАЦ 

Yokohama онлайн худалдааны сайт нь бүтээгдэхүүний зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ. Энэ нь таны дэлгэцээр харж буй бүтээгдэхүүний зураг, бодит бүтээгдэхүүнтэй яг ижил байна гэсэн баталгаа биш.

 

ВЭБ САЙТЫН АЛДАА 

Бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Бид вэб сайт дээрээ гарсан алдааг илэрсэн даруйд нь засварлаж байх бөгөөд энэ үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ нь зөрүүтэй байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд бид таны шилжүүлсэн мөнгийг буцаан ажлын 3 хоногт багтаан дансаар шилжүүлэх болно.

 

ҮНИЙН БОДЛОГО 

Yokohama онлайн худалдааны сайтаар үйлчлүүлснээр байнгын 5% онлайн хөнгөлөлтийг авна. Өөрөөр хэлбэл Вай Ти Эм Монголиа компанийн харъяа дэлгүүрийн үнээс байнга 5% хямд үнийн дүнгээр хэрэглэгч төлбөр хийх боломжтой юм. Үнэ болон бэлэг урамшууллын саналууд нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

 

ТӨЛБӨР ТӨЛӨХ 

Та Yokohama онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар хийх боломжтой. Та онлайнаар худалдан авалт хийхэд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжих бөгөөд танд мэйл хаягаар мэдэгдэл ирнэ. 

 

ЗАХИАЛГЫГ БАТАЛГААЖУУЛАХ 

Та онлайнаар захиалга хиймэгц тантай xerox дэлгүүрийн худалдааны зөвлөх, үйлчилгээний ажилтан ажлын 4 цагт багтаан эргэн холбогдож, таны захиалга, хүргэлтийн хаяг, хүлээн авагчийн мэдээлэл, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг баталгаажуулан авна. Мөн хүргэлт хийгдэх хугацааг Танд мэдэгдэнэ.

 

 БАТАЛГААТ ХУГАЦАА

Вай Ти Эм Монголиа компани нь өөрийн харъяа дэлгүүр болон Yokohama онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд үйлдвэрийн албан ёсны БАТАЛГААТ ХУГАЦААГ олгодог. Тус сайтад байрлах бүх бүтээгдэхүүний мэдээлэлд баталгаат хугацаа заагдсан байх ба Таны худалдан авсан бүтээгдэхүүний брэнд, категориос хамааран баталгаат хугацаа харилцан адилгүй байж болно. Та худалдан авалт хийсэн тохиолдолд Баталгааны хуудас Танд бүтээгдэхүүний хамт дагалдан очино.

 

ХҮРГЭЛТ 

Bridestone онлайн худалдааны сайт нь зөвхөн Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Баянзүрх гэсэн дүүргүүдийн 5-н шар, 7-н буудал, Офицеруудын ордон болон Зайсан гэсэн хүрээн дотор хүргэлтийг үнэгүй хийнэ.

 

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ 

Хэрэв та луйврын гүйлгээ хийхийг оролдсон, хуурамч худалдан авалт хийхээр оролдсон, компани болон компанийн ажилчдыг доромжилсон тохиолдолд Yokohama онлайн худалдааны сайт нь таны эрхийг хаана. Та цаашид дахин бүртгүүлэх боломжгүй болох юм.