ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Үйлчлүүлэгч, харилцагч таны энэ өдрийн амгаланг айлтган манай компаний цахим хуудсанд морилж байгаад талархал илэрхийлье. Эрхэм хүндэт худалдан авагч та бүхэндээ 100 жилийн түүхт Японы резинэн үйлдвэрлэлийн ууган компани болох YOKOHAMA RUBBER Co.Ltd -ний үйлдвэрлэсэн дэлхийн шилдэг бүтээгдэхүүнээр үйлчилж байгаад бид баяртай байна. Yokohama Rubber компани нь дугуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Япон улсад 3-рт, дэлхийд 7-р жагсдаг. Япон улсад 10, дэлхий даяар 15 үйлвэр, 25 салбар компанитай 17600 орчим ажилтантай дэлхийн хэмжээний компани юм.

Бид Монгол орны эрс тэс уур амьсгал цаг агаарт зориулж хэрэглэгчдийнхээ  таашаалд нийцсэн аюулгүй  найдвартай,  чанартай хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийн бүх төрлийн дугуйн бүтээгдэхүүнийг Япон улсаас байнга тогтмол нийлүүлж ирсээр 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Yokohama brand ийн дугуй нь  найдвартай, аюулгүй, элэгдэлд тэсвэртэй, үнэ чанар өнгө үзэмж нь хэрэгчлэгчийн таашаалыг хүртэж жилээс жилд худалдан авагчын тоо өсч байна.

Уул уурхайн дугуйны хувьд "ОюуТолгой" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "МАК" ХХК, "Багануур" ХК зэрэг Монгол улсын томоохон уурхайнууд, Заамарын алтны уурхайнуудтай хамтын ажиллагаа эхлүүлж шаардлагатай дугуйнуудыг цаг тухайд нь нийлүүлж байна.

Бидний зорилго үйл ажиллагаа нь дэлхийн шилдэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ  цаг хугацаанд нь тогтмол найдвартай ханган нийлүүлэх, Монгол улсынхаа хөгжил дэвшилийн төлөө чармайн ажиллахад оршино.

Манай компанийн цахим хуудсанд зочилсон танд дахин талархал илэрхийлье. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно

ХҮНДЭТГЭСЭН,

Ерөнхий захирал

Б.Тамир