YOKOHAMA
танд зөвлөж байна

Доктор авто сүлжээ ХХК

Доктор авто сүлжээ ХХК YOKOHAMA дугуйн гэрээт борлуулагч болов.

Доктор авто сүлжээ ХХК нь YOKOHAMA дугуйн албан ёсны борлуулагч болов. Одоогоор Нарны зам дагуух салбар, Модны-2 салбар, Улаанбаатар их дэлгүүрийн урд салбаруудаар Yokohama дугуйг худалдаалж байна.
Тус компани нь 2004 оны 12 сард автын бараа бүтээгдэхүүний худалдаа, засвар үйлчилгээний анхны салбараа нээн үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар АВТЫН СУПЕРМАРКЕТ, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж Улаанбаатар хотод 5 салбар болон бөөний худалдаа, интернэт худалдаа, байгууллагын борлуулалтын худалдаагаар дамжуулан үйлчлүүлэгчиддээ автын хэрэгцээт чанартай бараа, үйлчилгээг үзүүлж байна.

Доктор авто сүлжээгээр автомашины бүх төрлийн хөдөлгүүрийн тос, хүч дамжуулах эд ангийн тос, хөргөлтийн шингэн, авто хими, авто косметик, авто аксессуар, аяллын болон цахилгаан нэмэлт тоноглол зэрэг 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахаас гадна үйлчлүүлэгчийн захиалгаар автомашины OEM Япон сэлбэгийг богино хугацаанд нийлүүлдэг.

Доктор авто сүлжээ ХХК нь ёс зүй хариуцлагаа ухамсарлан үйлчлүүлэгчиддээ чанартай бараа үйлчилгээг нийлүүлдэг.
Тус компани, засвар үйлчилгээнд орсон автомашин бүртээ баталгаат засварын дэвтэр нээн өгч үйлчилгээгээ баталгаажуулдаг.

Мөн автомашины аюулгүй байдлын анхан шатны төлбөргүй үзлэгийг хийж тухайн автомашин эзэмшигчдэд мэргэшсэн инженерийн зөвлөгөө өгч, байнгын үйлчлүүлэгчээ бонус картаар урамшуулж, сугалаатай, бэлэгтэй худалдааг үе шаттайгаар зохион байгуулдаг билээ.

Хаяг:
Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол 2, Нарны зам 165

Шуудангийн хаяг: УБ-20а, ШХ-23

Утас: 463034
Факс: 463035

www.cardoctor.mn